Боловсролын салбарт 23 жил ажилсан багшийн туршлагийг бид хэдхэн өдрийн хугацаанд
бүрэн дүүрэн судалж чадахгүй ч энэ хэдхэн өдрийн хугацаанд бидэнд олон
зүйлийг ойлгуулж бас дутхааргүй зөвөлгөө ухаарал хайралсан багшдаа юуны
өмнө талархсанаа илэрхийлэе. Энэ хугацаанд бид тухайн багшийн заах арга барил, багш хүний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг болох хүүхэд сурагчидтай харьцахад гардаг зарим нэг асуудалуудын зах зухаас ойлгож авсан юм.
Жишээ нь: Эхний өдөр биднийг очиход тухай багш маань 10-р ангид зураг зүйн хичээл орж байсан юм. Тус ангийн нэг эрэгтэй сурагчын хичээлийн дэвтэр ашиглалт дээрх хичээлийн чанар зэрэг нь үнэхээр хангалтгүй байсанд багш тухайн сурагчын дэвтэрийг нь урсан.Эцэг эхийн хурал болоход дэвтрийг нь урсан сурагчийн ээж нь ирсэн байсан бөгөөд хүүхдээ өмөөрөн гомдол гаргасанг сонсоод багш нь эцэг эх болон сурагч хоёртой хоёулантай нь уулзаад учрыг ойлгуулан мөн өөрийн алдаатай үйлдлийг засаж сурагчдаа дэвтэрийг өөрөөсөө гарган өгсөн. Энэнээс хойш дараа 7 хоногт нь очиход тухайн хүүхэд хичээлдээ идэвхтэй байж, судлаж буй хичээлийнхээ утга агуулгийг ойлгосон мөн багштайгаа илүү ойр дотно болж багшийгаа гомдоосонгоо ойлгосон нь илт байсан. Үүнээс үзэхэд багш сурагчдын хооронд үл ойлголцол, зөрчилдөх зүйл олон тохиолддог энэ үед багш хүн асуудалд ухаалгаар хандаж тухайн сурагчийн хувийн онцлог, зан авирт тохируулан шийдвэрийг гаргаж цаашдийн харилцаандаа эерэг нөлөө үзүүлхүйц шийдвэрийг гаргах нь чухал юм.
Багш мэргэжилтэн нь сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна хичээл заах өөрийн гэсэн оновчтой арга барилтай байх нь чухал юм.Бидний туршлага судалсан тухайн багш нь багш сурагч гэсэн том зааг гаргах биш аль болох ойр дотно байж сурагчдыг чөлөөтэй бүтээлчээр сэтгүүлэх, бие даан ажлуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжийг бүрэн олгох зарчимаар хичээлээ явуулдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
Иймээс бидний эцсийн дүгнэлт нь багш хүн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх арга барилыг эзэмшсэн,хичээл заах арга барилтай, бүтээлч сэтгэлгээтэй байж аливаа асуудалд шийдвэр гаргахаасаа өмнө бодож дараа нь гарах үр дагаварыг бодолцон үзэж байх шаардлагатай юм.
No comments:
Post a Comment