Хариулт авах асуулт: Бүтээлч багш болохын тулд бид юу сурах, яаж ажиллах шаардлагатай вэ?
1. Бүтээлч багш болохын тулд шантрахгүй өөрийгөө дайчлан бие дааж өөрийгөө хөгжүүлэх шаардалгатай
2. Үргэлж шинийг сэтгэж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх
3. Өөрийгөө цаг тутамд шинэ мэдээ мэдээлэлээр хангаж байх
4. Бие дааж ажиллах, өөрийн хүсэл эрмэлзэй байх
o Хичээл заах арга туршлага:- Сурагчдыг бие дааж ажлуулах
- Хүүхдийн чадамжинд тааруулах
- Зөвхөн ярих биш
- Бүх сурагчдыг хичээлд хамруулах
- Сурагчидтай чөлөөтэй дотно харьцах
- Багшаас айх, эмээх сэтгэгдэл төрүүлэхгүй байх
- Сурагчдыг хийж дууссаных нь дараа буруу алдаатай зүйл дээр тусламж дэмжлэг үзүүлэх
- Сурагчдын найз нөхөд мэт харьцах замаар багш сурагч хоёрын хоорондох заагийг арилгах зэрэг арга барилыг голчлон ашигладаг хэмээн хариулав.
-Багш бүр харилцан адилгүй. Тэдний сурагчдад
хичээл заах арга барилөөр өөр байдаг. Таны хувьд хүүхдүүдтэй ажиллах
арга барил бусдаас юугаараа онцлог гэж боддог вэ?
-Би
хүүхдүүдийг чөлөөтөй байлгах гэж хичээдэг. Томоотой номхон суугээд
байдаггүй. Мэдээж суух үедээ сууж хичээлээ хийлгүй л яахав. Гэхдээ хог
хаях, бие засах гэх мэт зүйлийг надаас асуугаад байх шаардлагагүй гэж
боддог. Тийм дээ ч манай ангийнхан их чөлөөтэй байдаг. Үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлнэ.Манай анги нийт 32 сурагчтай. Түүнээс 14 нь цэнгээнт
бүжгийн дугуйланд явдаг. Ялангуяа бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд нь
хаа явсан газраа л бүжгээ давтаж явдаг юм. Хичээлээ шалгуулахдаа хүртэл
явдал дундаа бүжгийн хөдөлгөөнөө давтаад л явж байдаг. Тэрийг нь би
хориод байдаггүй.
Тийм ч учраас манай ангийнханд биеэ бариад
ярьж чадахгүй, дуугүй суугаад байх хүүхэд байхгүй. Зарим хичээл дээр
ойлгоогүй зүйлээ буруу зөрүү хариулах нь чбайдаг. Гэлээ гээд буруу
хариуллаа гэж зэмлэдэггүй. Бусдынхаа хариулахыг сонсоод, бодож байгаад
хариулаарай л гэнэ. Хүүхдүүдийн хэлснийг сонсоно гэдэг бас л нэг чадвар
суулгаж байгаа хэрэг л дээ. Зарим нь хэн нэгний хэлснийг яг дууриагаад
хэлнэ. Зарим нь бусдын хэлсэн дээр өөрийн санаагаа нэмээд баяжуулаад
хэлдэг. Энэ мэт зүйл ч хүүхдэд бага ч болов чадвар болдог гэж боддог.
Мөн мэдсэн ойлгосон хичээлээ бусдадаа заах боломжийг бас хүүхдүүдэд
олгодог. Учир нь миний бага ангийн багш бидэнтэй яг тэгж ажилладаг
байсан. Энэ арга их үр дүнтэй шүү. хэмээн хариулсан юм.
Эргэцүүлсэн дүгнэлт: Бид багаараа хичээлийн 40 минутын турш тухайн багшийнхаа хичээл зааж буй арга барилтай танилцан ажиглах судалгаа хийсэн юм. Үүнээс үзэхэд сурагчид нь багштайгаа илэн далангүй чөлөөтэй биеэ барих, айж эмээх хандлага огт байсангүй. Тийм учраас бид ч мөн адил ирээдүйн багш нар болох учир сурагчидтайгаа илэн далангүй чөлөөтэй тэдний ойлгож хүндэж хүүхдэд хайртай багш болох нь чухал юм.
No comments:
Post a Comment