Багш хүн хамгийн наад зах нь гэхэд сургуулийн орчиндоо ,орон нутагтаа тохируулан өөрөөр сэтгэж бодох хэрэгтэй. Уг нь багш бүр ямар нэгэн хот сургууль, орчин, нутгийн хүмүүсийн мэдлэгийн төвшинг үл харгалзан , бүх төвшин олон нийтийн давхаргын сурагчдад хичээл заах чадвар нь түүний зайлшгүй эзэмших чадварын нэг юм.Энэ талын дутагдлаас болж багш хүний сурагчид, эцэг эхчүүд хайр найргүй шүүмжилдэг.
Багш бүрийн ерөнхий мэдлэгийн төвшин өргөн дэлгэр байж, энэ мэдлэг соёлоо шаардлагтай үед бүх хүнтэй хуваалцаж, нээллтэй байх хэрэгтэй. Мөн бусадтай харьлцах харилцаандаа соёл иргэншлийн зориг чадвартай байх хэрэгтэй.
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллгааны онцлог
Багшийн СХҮА нь олон субъектийн оролцоотой үйл ажиллгаа тул эцсийн үр дүн нь зөвхөн өөрөөс нь бус хамт ажиллаж буй нөхөд сурган хүмүүжүүлэх хамт олны нэгдмэл хандлага, суралцагчийн идэвхтэй оролцооноос хамаардаг, хамтын шинжтэй байдагт түүний гол онцлог оршин
Багш нь нэг бус олон тооны, янз бүрийн нас, сэтгэц, хэрэгцээ, сонирхол, авъяас билэгтэй хүүхэдтэй ажилдаг тул тэр бүхэнд тохируулж, өвөрмөц шийдэл гаргаж ажиллах шаардлагтай байдаг. Түүнчлэн нийгэм хөгжихийн хэрээр суралцагчдын хэрэгцээ сонирхол байнга өөрчлөгдөж байдаг нь багшаас түүнд зохицуулан - хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйг шинэчлэн боловсронгуй болгож байхийг шаарддаг. Энэ бүхнээс үзвэл сурган хүмүүжүүлэх ажиллагаа нь бүтээлч шинжтэй энэ тухай Ш.А.Амонашвили "ур чадварын тухай" эргэцүүлэл өгүүлэлтэй "... зөвхөн шавь нартай төдийгүй би өөрийгөө ч урагш нь ахиулах ёстой аль 4н жилийн өмнө хэрэглэж байсан тэр л арга барилдаа жил бүр эргэлдээд байвал урагшлах хөдөлгөөн маань ямар болох вэ? Хэрвээ миний арга барил хуучнаараа давтагдаад байвал тааламжгүй байдал гарч, хичээл маань надад ч уйтгартай сонирхолгүй болж, улмаар миний сэтгэл санаа хүүхдэд шууд нөлөөлнө.... Хэрэв надад өөрт маань сонирхолгүй бол зорилгодоо би яаж хүрэх вэ? хэмээн бичсэн байдаг.
Сурган хүмүүжүүлэх ур чадвар эв дүй
Сурган хүмүүжүүлэх эв дүй бол багшийн хүүхдэд үзүүлэх сурган хүмүүжүүлэх нөлөөллийн хэмжээг " тунг" тухайн нөхцлөө харгалзан тохируулан оновчтой хэрэглэх өвөрмөц чадамж юм. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллгаа амжилттай болох үндсэн нөхцөл бол багш сурган хүмүүжүүлэх ур чадварын үндсийг оюутан байх үеээс болон багшийн ажил хийх явцдаа хэр эзэмшсэнээс шалтгаална. Ур чадварыг урлаг нөгөө талаас бүтээлч чадвар гэж үзсэн байдаг. Чадвар болон ур чадвар хоёр юугаараа ялгаатай вэ? гэдгийг тодруулах нэн чухал болж байна. Чадвар нь хүний аливаа үйлдлийг ухамсартай гүйцэтгэхэд бэлтгэгдсэн байдаг. Харин ур чадвар бол тухай хүний аливаа үйлийг өөрийн гэсэн арга барилаар гүйцэтгэх түвшинд бэтгэгдсэн байдлын түвшин юм.
Эх сурвалж: Багш боловсролын үндэс
Багш хүний эзэмших ёстой шинж чанар
Удирдагчид хэнээс жишээ авахаа биш,
жишээ болж байгаа хүмүүсийн хэн нь удирдагч болохыг мэддэг
Багшийн мэргэжилийн сэтгэл хөдөлгөм жавхаа нь юунаас түрүүнд байх ёстой. Энэ мэргэжил нь үнэхээр бидний хүсэж мөрөөддөг мэргэжил мөнүү? эсвэл өөр хийх ажилгүй учраас энэ мэргэжлийг сонговуу?
Бид үнэхээр багш болохыг хүсвэл энэ хүсэл мөрөөдөлдөө төвлөрөх хэрэгтэй хэдий чинээ хүснэ төдий чинээ амжилтанд хүрнэ.
Ямарч дур сонирхолгүй хичээл зааж байгаа багш юу ч хийж чадахгүй. Яагаад гэвэл хүн хүсээгүй мэргэжилдээ амжилт гаргаж чадахгүй.
Багшийн мэргэжил нь дур сонирхолтой байж тодорхой зорилготой, өмнөө зорилт тавин ажиллах ёстой мэргэжил юм. Ийм болохоор сэтгэлийн хөдлөл шаардана, өөрийгөө зориулах сэтгэл шаардана, хичээл зүтгэл шаардана. Сэтгэлийн хөдлөл, дур сонирхолоо алдсан багш ангиа хэзээч удирдаж чадахгүй.
Өнөөгийн багш нар заах хичээлийн сэдвээ сайн мэдхийн зэрэгцээ харилцааны чадвар маш сайн байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ биеээ даасан ухамсартай төлөв зантай, нийгэм соёл, шинж чанарын хувьд сайн байх хэрэгтэй.
Сайн багш, чанартай боловсрол сургалт, чанартай сургуулийг бий болгохын тулд эхлээд "Том чулуунууд"-аа байрлуулах хэрэгтэй . Энэ том чулуунуудыг сайн сонгож, цаг үеийг нь олж, ач холбогдолыг нь ойлгож байрлуулах нь тухайн багшийн дур сонирхол, зорилгоос хамаарах асуудал юм.
"Багш хүмүүс хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана
дуусахыг хэн ч мэдэхгүй"
Хэнри Вард
Ямарч хичээл байсан, тэр хичээлийн багш хүн уран илтгэгч байх хэрэгтэй. Багш сурагчиддаа ойлгодог байх хэргэлтэй. Багш хүний сурагчиддаа ойлгох чадвар нь түүний гадаад болон дотоод ертөнцөөс хамаарна. Сурагчдын авьяас, оюуны чадварын төвшинг ажиглаж, сурагч бүрд өөр өөр арга замаар ойртож чадах чадвар юм.
Багш хүний ажлын сахилга бат маш сайн байх хэрэгтэй. Тэвчээртэй байж өөрийгөө удирдах чадвартай, уур хилэнгээр бүхнийг шийддэггүй байх нь чухал юм. Хэрэв сурагч танд гэнэт уурлавал Би сая юу хийчих вэ? гэж боддог байх хэрэгтэй
Өөрийгөө удирдан жолоодох чадвар нь оюун ухаанаас эхэлдэг.
Эх сурвалж: Анги удирдах урлаг
No comments:
Post a Comment