Wednesday, November 26, 2014

“Бидний хүндлэн дуурайх багш” төсөлт ажлын дүгнэлт

       Боловсролын салбарт 23 жил ажилсан багшийн туршлагийг бид хэдхэн өдрийн хугацаанд бүрэн дүүрэн судалж чадахгүй ч энэ хэдхэн өдрийн хугацаанд бидэнд олон зүйлийг ойлгуулж бас дутхааргүй зөвөлгөө ухаарал хайралсан багшдаа юуны өмнө талархсанаа илэрхийлэе. Энэ хугацаанд бид тухайн багшийн заах арга барил, багш хүний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг болох хүүхэд сурагчидтай харьцахад гардаг зарим нэг асуудалуудын зах зухаас ойлгож авсан юм.
        Жишээ нь: Эхний өдөр биднийг очиход тухай багш маань 10-р ангид зураг зүйн хичээл орж байсан юм. Тус ангийн нэг эрэгтэй сурагчын хичээлийн дэвтэр ашиглалт дээрх хичээлийн чанар зэрэг нь үнэхээр хангалтгүй байсанд багш тухайн сурагчын дэвтэрийг нь урсан.Эцэг эхийн хурал болоход дэвтрийг нь урсан сурагчийн ээж нь ирсэн байсан бөгөөд  хүүхдээ өмөөрөн гомдол гаргасанг сонсоод багш нь эцэг эх болон сурагч хоёртой хоёулантай нь уулзаад учрыг ойлгуулан мөн өөрийн алдаатай үйлдлийг засаж сурагчдаа дэвтэрийг  өөрөөсөө гарган өгсөн. Энэнээс хойш дараа 7 хоногт нь очиход тухайн хүүхэд хичээлдээ идэвхтэй байж, судлаж буй  хичээлийнхээ утга агуулгийг ойлгосон мөн багштайгаа илүү ойр дотно болж багшийгаа гомдоосонгоо ойлгосон нь илт байсан. Үүнээс үзэхэд багш сурагчдын хооронд үл ойлголцол, зөрчилдөх зүйл олон тохиолддог энэ үед багш хүн асуудалд ухаалгаар хандаж тухайн сурагчийн хувийн онцлог, зан авирт тохируулан шийдвэрийг гаргаж цаашдийн харилцаандаа эерэг нөлөө үзүүлхүйц шийдвэрийг гаргах нь чухал юм.
         Багш мэргэжилтэн нь сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна хичээл заах өөрийн гэсэн оновчтой арга барилтай байх нь чухал юм.Бидний туршлага судалсан тухайн багш нь багш сурагч гэсэн том зааг гаргах биш аль болох ойр дотно байж сурагчдыг чөлөөтэй бүтээлчээр сэтгүүлэх, бие даан ажлуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжийг бүрэн олгох зарчимаар хичээлээ явуулдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
Иймээс бидний эцсийн дүгнэлт нь багш хүн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх арга барилыг эзэмшсэн,хичээл заах арга барилтай, бүтээлч сэтгэлгээтэй байж аливаа асуудалд шийдвэр гаргахаасаа өмнө бодож дараа нь  гарах үр дагаварыг бодолцон үзэж байх шаардлагатай юм.

Оюутан багш нарт хандаж хэлсэн үг, захиас

Бидний хойч ирээдүй болсон оюутан багш нартаа хандаж хэлэхэд Эхлүүлсэн ажилаа үр бүтээлтэй дуусгаж, өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрхийн тулд хичээнгүй ажиллаж    хөдөлмөрлөж  чаддаг байх. Аливаад шантралгүй хичээдэг, мөн сурагч хүүхдүүдийг ойлгож тэдэнтэй найз нөхөд шиг илэн далангүй харилцаж тэднийг сэтгэл зүйн хувьд дэмждэг  Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж шинэ содон мэдээ мэдээлэлээс хоцролгүй өөртөө болон сурагчиддаа хүргэж байх Хамгийн гол нь мэдлэг чадвараараа сурагчиддаа  үнэлэгдэж хүндлүүлэх юм.

хүндтэгсэн: М. Даваасүрэн

Хэсэгхэн хугацааны турш бидэнд заавар зөвөлгөө болон олон сайхан сургамж өгсөн М.Даваасүрэн багшдаа юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлэе. Таны хэлсэн үг бүрийг тань санаж заавар зөвөлгөөг тань аль болох дагаж биелүүлэх болно.

Багштай ярилцан хариулт авсан байдал

Хариулт авах асуулт: Бүтээлч багш болохын тулд бид юу сурах, яаж ажиллах шаардлагатай вэ?
1. Бүтээлч багш болохын тулд шантрахгүй өөрийгөө дайчлан бие дааж өөрийгөө хөгжүүлэх шаардалгатай
2. Үргэлж шинийг сэтгэж, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх
3. Өөрийгөө цаг тутамд шинэ мэдээ мэдээлэлээр хангаж байх
4. Бие дааж ажиллах, өөрийн хүсэл эрмэлзэй байх 
o Хичээл заах арга туршлага:- Сурагчдыг бие дааж ажлуулах
                                                  - Хүүхдийн чадамжинд тааруулах
                                                  - Зөвхөн ярих биш
                                                  - Бүх сурагчдыг хичээлд хамруулах
                                                  - Сурагчидтай чөлөөтэй дотно харьцах
                                                  - Багшаас айх, эмээх сэтгэгдэл төрүүлэхгүй байх
                                                  - Сурагчдыг хийж дууссаных нь дараа буруу алдаатай зүйл дээр                                                                                              тусламж дэмжлэг үзүүлэх
                                                  - Сурагчдын найз нөхөд мэт харьцах замаар багш сурагч хоёрын хоорондох заагийг арилгах зэрэг арга барилыг голчлон ашигладаг хэмээн хариулав.
-Багш бүр харилцан адилгүй. Тэдний сурагчдад хичээл заах арга барилөөр өөр байдаг. Таны хувьд хүүхдүүдтэй ажиллах арга барил бусдаас юугаараа онцлог гэж боддог вэ?
-Би хүүхдүүдийг чөлөөтөй байлгах гэж хичээдэг. Томоотой номхон суугээд байдаггүй. Мэдээж суух үедээ сууж хичээлээ хийлгүй л яахав. Гэхдээ хог хаях, бие засах гэх мэт зүйлийг надаас асуугаад байх шаардлагагүй гэж боддог. Тийм дээ ч манай ангийнхан их чөлөөтэй байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.Манай анги нийт 32 сурагчтай. Түүнээс 14 нь цэнгээнт бүжгийн дугуйланд явдаг. Ялангуяа бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд нь хаа явсан газраа л  бүжгээ давтаж явдаг юм. Хичээлээ шалгуулахдаа хүртэл явдал дундаа бүжгийн хөдөлгөөнөө давтаад л явж байдаг. Тэрийг нь би хориод байдаггүй.

Тийм ч учраас манай ангийнханд биеэ бариад ярьж чадахгүй, дуугүй суугаад байх хүүхэд байхгүй. Зарим хичээл дээр  ойлгоогүй зүйлээ буруу зөрүү хариулах нь чбайдаг. Гэлээ гээд буруу хариуллаа гэж зэмлэдэггүй. Бусдынхаа хариулахыг сонсоод, бодож байгаад хариулаарай л гэнэ. Хүүхдүүдийн хэлснийг сонсоно гэдэг бас л нэг чадвар суулгаж байгаа хэрэг л дээ. Зарим нь хэн нэгний хэлснийг яг дууриагаад хэлнэ. Зарим нь бусдын хэлсэн дээр өөрийн санаагаа нэмээд баяжуулаад хэлдэг. Энэ мэт зүйл ч хүүхдэд бага ч болов чадвар болдог гэж боддог. Мөн мэдсэн ойлгосон хичээлээ бусдадаа заах боломжийг бас хүүхдүүдэд олгодог. Учир нь миний бага ангийн багш бидэнтэй яг тэгж ажилладаг байсан. Энэ арга их үр дүнтэй шүү.  хэмээн хариулсан юм.

Эргэцүүлсэн дүгнэлт: Бид багаараа хичээлийн 40 минутын турш тухайн багшийнхаа хичээл зааж буй арга барилтай танилцан ажиглах судалгаа хийсэн юм. Үүнээс үзэхэд сурагчид нь багштайгаа илэн далангүй чөлөөтэй биеэ барих, айж эмээх хандлага огт байсангүй. Тийм учраас бид ч мөн адил ирээдүйн багш нар болох учир сурагчидтайгаа илэн далангүй чөлөөтэй тэдний ойлгож хүндэж хүүхдэд хайртай багш болох нь чухал юм.

Хичээл зааж буй байдал видео бичлэг

Багшийн бүтээлийн сан буюу ангийн тохижилт


 

Сурагчдынхаа хийсэн бүх бүтээлийг он оноор хадгалахаас гадна амжилт гаргасан сурагчдын өргөмжлөл дурсамжуудын багахан хэсэг нь өөрт нь халгалагдсан байдаг юм билээ.
 Мөн залуу багш нарт зөвөлгөө тусламж өгдөг.
кабинетийн булангаа зүгээр нэг мэдээлэл бус сурагчдийн өдөр тутамд болон эрүүл мэндэд нь шаардлагатай мэдээлэлүүдийг оруулсан байнсан
Цаасаар хийсэн бүтээлүүд Хайчилбар болон цаас ороох

Аюулгүй ажиллагааны дүрэм технологийн хичээлд маш чухал билээ
Бага ангийн сурагчдын хийсэн бүтээл
Төрөл бүрийн чиглэлээр хичээл заадаг учир тэр бүрт зориулсан ханын самбар хийсэн байсан. Сүлжмэлийн самбар
Европ хувцасны үлгэр болон эсгүүр гархах зааварчилгаа


Шулуун юбканы эсгүүр ахлах ангийн сурагчдад
Дунд ангийн сурагчдад материал судлалын хичээл ордог ба түүнд зориулж хийсэн ханын самбар
Үндэсний хувцас эсгэх болон хүний биенээс хэмжээ авах арга
Энэхүү бие даалтынхаа сэдвийн хүрээнд Монген цогцолбор сургуулийн Технологи Зураг зүйн багш Даваасүрэнгийн  хичээл ззах арга барилыг судлахын сацуу түүний бүтээлч үйл ажиллагаа нь өөрийн эрхгүй бидний анхаарлыг татсан юм. Технологийн багш болоод ч тэрүү түүний бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч багш болох нь сурагчдадаа зориулан хийсэн үзүүлэн болон шавь нарынх нь хийсэн бүтээлээс бидэнд илт ажиглагдаж байсан юм.

Багшийн товч танилцуулга

Овог: Махван
Нэр: Даваасүрэн
Нас: 43
Төрсөн он сар өдөр: 1971-08-31
Төрсөн нутаг: Төв аймаг Заамар сум
Төгссөн сургууль / арван жилээ/: УБ хот 40-р сургууль
Төгссөн сургууль / их сургууль/: Улсын Багшийн Их Сургууль
Мэргэжил: Технологийн багш
Ажилсан жил: Улсад ажилсан 23
Одоо ажиллаж буй сургууль: Монген цогцолбор сургууль



багшийн ажлийг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах тухай

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм



МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2007 оны 2 сарын 12 өдөр Дугаар 41 Улаанбаатар хот

Дүрэм батлах тухай

Боловсролын тухай хуулийн 28.1.18, 44.2.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1 "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт үүрэг болгосугай.

3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан "Багшлах эрх олгох, хасах журам"-д холбогдох өөрчлөлт оруулан батлуулж хэрэгжүүлэхийг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Төрийн захиргааны удирдлагын газар (Л.Цэдэвсүрэн)-т тус тус даалгасугай.

4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хэрхэн ханган биелүүлэх талаар тодорхой заалт оруулан дүгнэж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.


САЙД Ө.ЭНХТҮВШИН


Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайдын 2007 оны

41 дүгээр тушаалын хавсралЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм
 
Нийтлэг үндэслэл
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад шаардагдах цогц чадамж эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш хүртэх эрхийн нэг баталгаа нь багшаас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх явдал юм. 
Энэхүү ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Үндсэн хууль", бусад хууль тогтоомж, "Боловсролын тухай" багц хуулиар тогтоосон багшийн эрх, үүрэг, түүнчлэн НҮБ-ын "Хүүхдийн эрхийн конвенци"-д заасан хүүхдийн эрх, ялангуяа боловсрол эзэмшихтэй холбогдсон эрхийн заалтууд байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш энэхүү "Багшийн ёс зүйн дүрэм"-д захирагдана.

Нэг. Багшийн ёс зүйн дүрмийн зорилго

1.1 Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалахад оршино.

1.2 Багшийн ёс зүйн зөрчил нь нийгмийн болон үндэсний соёлоор дамжуулан нийт иргэдийн хөгжих тэгш боломжийг алдагдуулан, өсвөр үеийнхний өөртөө итгэх итгэлийг бууруулдгийг харгалзан багш бүр мэргэжлийн ёс зүйн дүрмийг заавал мөрдөх үүрэгтэй.
 
Хоёр. Багшийн ёс зүйн хэм хэмжээ

2.1 "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай" хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд:

2.1.1 Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх, асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийн нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүй хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх,

2.1.2 Багшаас суралцагчид тавих шаардлага нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж, гэр бүлийн байдал, хүүхдийн хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлан сургууль, цэцэрлэгт элсүүлэхээс татгалзах, хичээл, сургуулиас хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх,

2.1.3 Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх,

2.1.4 Суралцагчийн хичээл сонголтын эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар тэдний сурлага болон өөрийн ажилд амжилт гаргаж нэр төр олох, уралдаан тэмцээнд илүүтэй анхаарснаар бүх нийтийн боловсролын чанарыг бууруулахгүй байх,

2.1.5 Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачилгаар төлбөртэй сургалт, давтлага хийхгүй байх,

2.1.6 Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

2.1.7 Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын цаг суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь анхаарах.

2.2 Мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах хүрээнд:

2.2.1 Суралцагчийн эцэг эхийг нас, хүйс, яс үндэс, боловсрол, шашин шүтлэг, улс төрийн үзэл, амьдралын нөхцөлөөр үл ялгаварлан, боловсролын харилцаанд гэр бүл, эцэг эхийг нээлттэй тэгш оролцуулах,

2.2.2 Суралцагчид цогц чадамж эзэмшүүлэх явдлыг эцэг эхийн өмнө хариуцаж, суурин болон хөдөөгийн амьдралын хэв маяг, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлогт тохирсон арга зүйн туслалцааг эцэг эх, асран хамгаалагчид тогтмол үзүүлэх,

2.2.3 Боловсролын үйлчилгээ, түүний чанартай холбоотой эцэг эхийн санал, шаардлагыг хүлээн авч, хүүхдэд нь хамаарах асуудлаар эцэг эхэд зөв шаардлага тавих,

2.2.4 Багшлах үүргээ хэрэгжүүлсний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд суралцагчид болон тэдний асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэхгүй байх,

2.3 Хамт олны бүтээлч, нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг хангасан орчин төлөвшүүлэхийг эрмэлзэж, хамтран ажиллах хүрээнд:

2.3.1 Хамтран ажиллагчдынхаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах,

2.3.2 Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх,

2.3.3 Сурган хүмүүжүүлэх туршлагаа бусадтай хуваалцан, хувийн болон байгууллагын эрх ашгийг зөв хослуулж, хамт олны эв нэгдлийг дээдлэх,

2.3.4 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай хандаж, хамтын хариуцлага хүлээн, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах,

2.3.5 Хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрлөх нөхцөлөө сайжруулахад санаа тавьж, мэргэжлийн цогц чадамжаа хөгжлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлж, онол, арга зүйн хоцрогдлоос сэргийлэх,

2.3.6 Удирдлага, хамт олон, суралцагч, эцэг эх, олон нийтийн зүгээс учруулж болзошгүй зүй бус эрсдлээс хамт олны болон өөрийн нэр төрийг хамгаалах.

2.4 Бүх нийтийн боловсролын нийтлэг эрх ашгийг дээдлэх үзэл санаагаар нийгэмтэй харилцах хүрээнд:

2.4.1 Багш нь төрийн бус байгууллагын ажилд оролцон, орон тооны бус албан тушаалд сонгогдон ажиллаж болох боловч, энэ нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байх,

2.4.2 Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн үзэл бодол, улс төрийн байр сууриа суралцагч, эцэг эх, хамт олонд тулган хүлээлгэх, уриалах, үүний улмаас өөрийн болон бусдын үндсэн ажил орхигдоход хүргэхийг цээрлэх,

2.4.3 Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг ашиглах, сургалтын тоног төхөөрөмж, сурах бичиг, дүрэмт хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнийг сонгох, нийлүүлэлтэд оролцохдоо боловсролын чанар, сургалтын байгууллага, суралцагчдын эрх ашгийг урьдал болгох.

Гурав. Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт

3.1 "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн заалтуудыг зөрчсөн багшид, "Хөдөлмөрийн хууль" "Багшлах эрх олгох, хасах журам", "Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ын хүрээнд хариуцлага хүлээлгэх ба энэ талаарх заалтыг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгана.

3.2 Ёс зүйн зөрчил гаргасан багшид хүлээлгэх хариуцлага нь нийгэм, байгууллага, суралцагчдад учруулсан хор хохиролд нь тохирсон байна.

3.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дэргэд "Багшийн ёс зүйн дүрэм"-ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус "Ёс зүйн зөвлөл" (Цаашид "зөвлөл" гэнэ) ажиллана.

3.3.1 Зөвлөлийн гишүүдийг аймаг, нийслэлийн багш нарын бага хурлаас сонгоно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын арга зүйч, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл орно. Зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.3.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журамд үндэслэн аймаг, нийслэлийн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан боловсруулж, Боловсрол, соёлын газрын дарга батална. Энэ журамд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд тавигдах шаардлага, тэдний бүрэн эрхийн хэмжээ, хугацаа, багшийн ёс зүйн асуудлаар шийдвэр гаргах хуралдааны журам зэргийг тусгасан байна.



3.3.3 Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

3.3.4 Багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн төр, захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгалтын дүнг харгалзаж болно.

3.3.4 Зөвлөл нь багшийн ёс зүйн байдлын талаарх дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга болон багшид өөрт нь хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.

3.3.6. Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.
 

Багш Боловсролын тухай хууль


ЗУРГАДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш
21 дүгээр зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1. Ернхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2. Багш нь багшлах эрхтэй байна.
21.З. Багш бус мэргэжлийн хн заах арга зйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна.
21.4. Ернхий боловсролын сургуулийн багшид заах аргач багш, тэрглэх багш, звлх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.5.Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг боловсролын асуудал эрхэлсэн трийн захиргааны тв байгууллага батална.
21.6.Ернхий боловсролын сургуулийн багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшллэх сургалтыг твлрсн, бсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зйлд заасан байгууллага мэргэжил, арга зйн удирдлагаар хангана.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг
22.1.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь рэгтэй:
22.1.1. багшийн ёс зйн хэм хэмжээг хндэтгэн сахиж биеллэх;
22.1.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцлэн гаргасан дрэм, журам, сургуулийн звллийн шийдвэрийг мрдх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулийг хндлэн дээдэлж, сахин биеллдэг болгох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.1.3.бага, суурь, брэн дунд боловсролын стандартыг мрдж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшллэх;
22.1.4.сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хтлх, хичээлийн хуваарь, ргэлжлэх хугацааг мрдх;

22.1.5.хичээлийг багш, суралцагчийн хамтын бтээлч йл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг, эх, асран хамгаалагчид звлх, туслах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг зв нэлэх;
22.1.6.ххдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрлж, чиг зорилготой хгжлэх, ххдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн звлг, туслалцаа злэх;
22.1.7. сургалтын ажлын эрл ахуй, хдлмр хамгаалал, аюулгй байдлын шаардлагыг хангах;
22.1.8. бага насны ххдийн эрл мэнд, бие бялдрын хгжлийн асуудлаар сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл гх.
22.2. Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна сургууль болон багш, суралцагчийн сургалтын ажил, эрл мэнд, аюулгй байдал, эрх ашигт срг нл злэх аливаа йл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ.

Monday, November 24, 2014

Авраам Линкольны хүүгийнхээ багшид бичсэн захидал

Авраам Линкольны хүүгийнхээ багшид бичсэн захидал

2014 оны 7 сарын 2
www.edutv.mn
Бүх хүмүүс шударга шулуун биш гэдгийг таних хэрэгтэйг нь мэдэж байна.
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад, өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг гэдгийг хэлж зааж өг.
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг.
Цаг зав авна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь,
Олзны таван доллароос илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүлж сурга.
Ялагдсандаа гутрахгүй байхыг заа,
Ялсандаа баярлаж чадахыг ч заа,
Түүнийг атаархлаас холуур байлга.
Хэрэв хийж чадвал, түүнд
Чимээгүй бахархахын нууцыг зааж өг.
Дарангуйлал нь харахад ялалт мэт харагддаг гэдгийг
Заавал эрт сургаарай,
Түүнд номын гайхамшгийг ч зааж өг.
Гэхдээ түүнд байнга бүү заа... зарим үед чимээгүй ч бай.
Хөх тэнгэр дэх шувууд, наран доорх зөгийнүүд,
Нов ногоон зүлгэн дэх цэцгүүд зэрэг хязгааргүй нууцуудыг бодох бололцоо олго.
Алдаа гаргах нь хуурч мэхлэхээс илүү нэр хүндтэй байдаг гэдгийг хэлж өг.
Хүн болгон түүнийг буруутгалаа ч өөрийнхөө бодол санаанд итгэлтэй байхыг зааж сурга.
Хүүд маань, эелдэг хүмүүст эелдэг,
ширүүн хүмүүст ширүүн хандахыг сурга.
Бүгд ар араасаа цувраад нэг зүг рүү явбал,
Олныг дагахгүй байх хүчийг түүнд өг.
Хүү маань, бүх хүмүүсийг сонсож сураг,
Гэхдээ бүх сонссон зүйлээсээ үнэнийг нь шигшээд,
Зөвхөн сайныг нь сонгон авахыг сурга.
Чадвал та түүнд,
Гунигтай байхдаа ч
Яаж инээмсэглэхийг зааж өг.
Нулимсанд ямар ч ичих зүйл байхгүйг хэл.
Түүнд,
Бүгд ер нь хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг гэж ярьдаг хүмүүст дургүйцэх,
Хэт их анхаарал, халамжид болгоомжтой байхыг сурга.
Хүч чадал, оюун ухаанаа өндрөөр үнэлж зарж болно
Харин зүрх сэтгэлээ хэзээ ч үнэлж болохгүй гэдгийг хэлж өг.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол цэх зогсож тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ түүнийг бүү тэвэр,
Учир нь болдыг гал л цэвэршүүлдэг.
Тэвчиж чадахааргүй зоригтой байг.
Зоригтой болох тэвчээртэй байг.
Түүнд үргэлж өөртөө бүрэн итгэж байхыг зааж өг.
Ингэснээр хүнд гүн итгэх болно.
Энэ бол том эрэлт юм, бүгдийг хийхийг хичээ,
Гэхдээ та хэр зэргийг хийж чадахаар байна тэр чадлаараа хий.