Tuesday, December 9, 2014

Хичээл заах арга барилын тухай

‘Мэдсэн болгоноо бүү хэл. Гэвч хэлсэн болгоноо мэд."
Марсель Ленор

Таны сургалт БАГШ төвтэй юу эсвэл СУРАГЧ төвтэй юу?

Заах арга нь сурагч төвтэй болон багш төвтэй гэсэн 2 янз байна. Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Шууд заах ба асуулт хариултын байдлаар явагддаг хичээл нь багш төвтэй сургалтын арга барил байдаг.

Сурагч төвтэй заах аргад сурагчид сурах орчин бүрдсэн газарт мэдлэгийг өөрсдөө бий болгоно. Багшаас асуулт асууна, түүнээс тусламж авна. Багшийн үүрэг асуултанд хариулах, ямар нэг хүндрэлтэй учрахад нь тусалж чиглүүлэх юм. Гэхдээ энэ асуултууд нь хүүхдүүдээс гарсан асуулт байна. Нээлт хийх арга зам заах, жүжигчилсэн сургалт явуулах, туршилт хийх маягаар сургалт явуулах болон тоглоомчилсон сургалт нь сурагч төвтэй сургалт юм.

1.ШУУД ЗААХ АРГА: Сурагч юмуу багшийн аль нэг нь бусдадаа өөрийн мэддэг зүйлээ ярьж өгөх хичээл нь багш төвтэй сургалт. Сурагчид зөвхөн сонсогч байна. Хичээл болгон дээр энэ аргыг хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг. Хичээлийн сэдэвт анхаарлыг нь татах, хичээлийн төгсгөлд нэгдсэн нэг дүгнэлт гаргахад л шууд заах арга барилыг хэрэглэдэг. Бусад үед энэ арга барилыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь бусад сургалтын арга барилын хажуугаар туслах байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

2. АСУУЛТ-ХАРИУЛТЫН АРГА: Багшийн бэлтгэсэн асуултанд сурагчид хариулж, ярилцдаг сургалтын арга барил юм. Энэ арга барил нь сурагчдыг хичээлд сонирхолтой, нийтээрээ оролцдог болгоход сургаж, олны дунд ярих чадвартай, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болгоно.

Гэхдээ сурагчдаас улиг болсон асуулт асууж, тогтсон хариулт өгдөг хэлбэрт оруулахгүй байх хэрэгтэй. Энэ арга барилыг бараг бүх хичээл дээр хэрэглэж болно.

3. ЗАДЛАН ЯЛГАХ БА НЭГТГЭН ДҮГНЭХ: Бүхлийг бий болгож байгаа нэгжүүдийг утга учиртайгаар задлах арга барил юм. Бага ангийн хүүхэд нь юмс, болж буй үйл явдлыг эхлээд бүхэлд нь хүлээж аваад дараа нь салгаж хэсэг хэсэг болгоно. Дараа нь хүлээж авсныгаа ойлгохыг оролдоно. Энэ бүхнийг оюунаараа болон биеийн хөдөлгөөнөөрөө ч тайлахыг оролдоно.

Нэгтгэн дүгнэх нь хоорондоо холбоотой зүйлс, бодлууд, үйлдүүдийг ерөнхий нэг дүгнэлтэнд хүргэхийн тулд нэгтгэж нийлүүлдэг.

Задлан ялгах нь хүүхдүүдийг судалгаа хийж эрэлхийлдэг болгоно. Харин нэгтгэн дүгнэх нь хүүхдүүдийн тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. Уншиж сурч байгаа хүүхдүүдэд энэ арга барилыг хэрэглэвэл нэлээд үр дүнтэй болно.

4. ДҮГНЭЛТЭНД ХҮРЭХ, ЗАДЛАХ: Дүгнэлтэнд хүрэх нь ерөнхий нэг бүхэл зүйлийг тунгааж судалсны эцэст хүрдэг хайгуул, мэтгэлцээний арга юм. Энэ аргыг сургалтанд жишээ, үйл явдал, онцгой нөхцөлд хөдөлгөөн хийн ерөнхий үр дүн, дүрэм, зорилгод хүрэхийн тулд хэрэглэдэг арга юм.

Задалж дүгнэх нь нэг хэсэг нөхцөл байдал, дүрэмд өөрчлөлт хийн тусгай үйл явдал, нөхцөл эсвэл жишээг нарийвчлан тайлбарлахад хэрэглэдэг. Иймд ерөнхийлөх аргын эсрэг зүйл юм. Сургалтанд энэ аргаар ямар нэг хууль дүрэм, зүй тогтол, хэлбэрийг амьдралд хэрхэн, яаж тохиромжтой, бодитойгоор нийцүүлэх вэ гэдгийг хайхад үр дүнтэй.

Ерөнхийлөх арга нь турших, ажиглах, эрж хайхад тулгуурласан байдаг тул хүүхдийг хий цээжлүүлэхийн оронд тунгаан бодох чадварыг нь хөгжүүлдэг юм. Энэ арга нь бодит сэтгэлгээ нь хангалттай хөгжөөгүй байгаа бага ангийн сурагчдад хийсвэр байдал эсвэл үлгэр жишээнээс хөдөлгөөнөөр дамжуулан зарим нэг ерөнхий санаанд хүрэх боломжийг олгодог.

5. БҮЛГЭЭР АЖИЛЛЛАХ: Нэг ангийн сурагчдыг хэдэн хэсэг болгон хувааж, хичээлийн тодорхой сэдвийн дагуу хамтран ажиллуулах аргыг бүлгээр ажиллах гэдэг. Бүлэгт 5- 7 сурагч байдаг. Зарим үед энэ тоо өөрчлөгдөж болно. Энэ аргын хамгийн тодорхой онцлог шинж нь сурах ажиллагаанд сурагчдийг эн түрүүнд тавих, тэдэнд хичээл давтах дараалал олгох болон чухал үүрэг хариуцлагыг үүрч сургах юм.

Энэ сургалтанд ижил ба төстэй шинжтэй эсвэл огт өөр шинж чанартай сурагчид нэг дор нэгддэг. Эхний хэсгийг нь нэг төрлийнхөн (гомоген), хоёрдахийг нь өөр төрлийнхөн (гетероген) гэж нэрлэдэг.

6. ҮЗҮҮЛЭХ АРГА: Үзүүлэх зүйл нь тодорхой үйл явдалтай холбоотой энгийн зүйлсийг таниулах, нэг хэсэг туршлага, даган мөрдөх зүйлийг сургах зорилгоор ямар нэг зүйлийг бусдын өмнө хийн тайлбарладаг юм.

Бага ангийн сурагчид мэдлэг, туршлагаа мэдрэхүйн аргаар олж авах гэж оролддог тул харах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйд нь тулгуурлан үзүүлэх аргыг хичээл дээр хэрэгжүүлэх нь их чухал юм. Мөн илүү их унших, сонсоход тулгуурласан уламжлалт аргатай хослуулан хэрэглэвэл зарим нэг дутагдалтай талыг нь нөхөж гүйцээдэг билээ.

7. ЖҮЖИГЛЭН ҮЗҮҮЛЭХ: Хөдөлгөөн, үг яриа, дуурайн үзүүлэх зэргээр байгаль, нийгэм дэх үйл явдлыг амьдруулан үзүүлэхийг жүжиглэн үзүүлэх гэдэг. Жүжиглэн үзүүлж хичээллэх нь бага хүүхэдтэй ангид тохиромжтой арга юм. Жүжиглэн үзүүлэх нь ихэвчлэн сурсан зүйлээ өөрийн болгож авахад нь тусалдаг.

Энэ арга нь их чухал юм. Жүжиглэн үзүүлэх нь хүүхдүүдэд үзсэн болон төсөөлж байгаа зүйлээ үйл хөдлөл, үг яриа, дуурайн үзүүлэх зэргээр тайлбарлах боломжийг өгдөг. Бусдын зан байдал, үйл хөдөлгөөнийг амьдруулан үзүүлэх үедээ өөрсдийгөө ч нээн харуулах боломж өгдөг. Иймд бусдыг болон өөрсдийгөө таньж эхэлдэг. Мөн үгийн санг нь баяжуулж, үг яриагаа ойлгуулах чадвар нь хөгждөг.

8. АЖИГЛАХ БОЛОН СУДЛАХ: Ажиглах гэдэг нь амьд биет эсвэл ямар нэг үйл явдлыг сайн ойлгохын тулд эдгээрийн байдал болон шалтгааныг ажиглах явц юм. Судлах гэдэг нь тодорхой сэдэв эсвэл үйл явдлын онцлог шинжийг гүйцэд ойлгохын тулд хийдэг өөрийн гэсэн арга барилтай явц юм. Ажиглах болон судлах нь бие биенээ нөхөн гүйцээдэг хоёр зүйл юм.

Ямар ч сайн ажиглалт, судалгааг зорилго, төлөвлөгөөтэйгөөр хийх хэрэгтэй юм. Үүнийг нийт дундаа, хэсэг бүлгээрээ эсвэл ганцаар хийсэн ч болдог.

Сурагчид аяллаар явах үедээ харсан, дуулсан бүхнээ тэмдэглэж аван, мэдээлэл цуглуулж, үүнийгээ судлан тайлбарлаж, хоорондоо хэлэлцэх нь төрөлх хэлээ ч сайн эзэмшихэд нь тус болно.

9. ЧАНГА ДУУГААР УНШИХ: Чанга дуугаар унших гэдэг нь нүдээр харснаа толгойдоо оруулан, нэг үг эсвэл хэсэг бүлэг үгийг өгүүлэх эрхтнийхээ тусламжтайгаар хэлэх үйл юм. Энэ уншлагыг бүрэн гүйцэд, амжилттай болгохын тулд тухайн эх дэх утгыг ойлгон, дууны өнгө, өргөлт зэргийг ялгах хэрэгтэй юм. Унших үйлийн гол зорилго нь утгыг нь ойлгон ухаарах байдаг тул үгийн утгыг ч анхаарах хэрэгтэй юм. Утга нь үгийн онцлог бүтэцийг ойлгох, үгийн баялаг нэмэгдэх зэрэгт тус болдог тул унших үйлийн чухал хэсэг юм.

Энэ нь янз бүрийн төрөлтэй байдаг бөгөөд бага ангиудад чанга дуугаар унших нь их нийтлэг байдаг. Үгээ тод хэлэх, энгийн зүйл ярьж байгаа мэт нэгэн жигд унших шаардлагатай байдаг. Ингэж унших нь уншуулж сургадаг, унших хэчнээн сонирхолтой байдгийг ойлгуулж, сонсож байгаа хүмүүсийн төсөөлөн бодох чадварт нь ч нөлөөлдөг.

10. ХАРААГААР УНШИХ: Энэ нь өгүүлэхийн аль нэг эрхтнийг ашиглалгүй, мөр цээжээ хөдөлгөлгүй, зөвхөн хараагаараа уншдаг уншлага юм. Чанга уншихаас илүү хурдан уншдаг.

Энэ нь утгыг нь хурдан ойлгоход тусалдаг. Залуучууд хүүхдүүдэд ажил мэргэжилд нь хэрэгтэй унших дадлыг олгодог. Чанга дуугаар уншиж сурсны дараа энэ чадварыг олж авдаг. Бага сургуулийн хоёрдугаар ангиас эхлээд гуравдугаар анги хүртэл чангаар унших дасгал хийлгэн, дөрөвдүгээр ангиас эхлээд чимээгүй уншуулж эхлэх хэрэгтэй юм.

Friday, December 5, 2014

онолын мэдээлэл

Багш хүний сэтгэх шинж чанарууд
Багш хүн хамгийн наад зах нь гэхэд сургуулийн орчиндоо ,орон нутагтаа тохируулан өөрөөр сэтгэж бодох хэрэгтэй. Уг нь багш бүр ямар нэгэн хот сургууль, орчин, нутгийн хүмүүсийн мэдлэгийн төвшинг үл харгалзан , бүх төвшин олон нийтийн давхаргын сурагчдад хичээл заах чадвар нь түүний зайлшгүй эзэмших чадварын нэг юм.Энэ талын дутагдлаас болж багш хүний сурагчид, эцэг эхчүүд  хайр найргүй шүүмжилдэг.
Багш бүрийн ерөнхий мэдлэгийн төвшин өргөн дэлгэр байж, энэ мэдлэг соёлоо шаардлагтай үед бүх хүнтэй хуваалцаж, нээллтэй байх хэрэгтэй. Мөн бусадтай харьлцах  харилцаандаа соёл иргэншлийн зориг чадвартай байх хэрэгтэй.
  Сурган хүмүүжүүлэх үйл ажиллгааны онцлог
Багшийн СХҮА нь олон субъектийн оролцоотой үйл ажиллгаа тул эцсийн үр дүн нь зөвхөн өөрөөс нь бус хамт ажиллаж буй нөхөд сурган хүмүүжүүлэх хамт олны нэгдмэл хандлага, суралцагчийн идэвхтэй оролцооноос хамаардаг, хамтын шинжтэй байдагт түүний гол онцлог оршин
   Багш нь нэг бус олон тооны, янз бүрийн нас, сэтгэц, хэрэгцээ, сонирхол, авъяас билэгтэй хүүхэдтэй ажилдаг тул тэр бүхэнд тохируулж, өвөрмөц шийдэл гаргаж ажиллах шаардлагтай байдаг. Түүнчлэн нийгэм хөгжихийн хэрээр суралцагчдын хэрэгцээ сонирхол байнга өөрчлөгдөж байдаг нь  багшаас түүнд зохицуулан - хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйг шинэчлэн боловсронгуй болгож байхийг шаарддаг. Энэ бүхнээс үзвэл сурган хүмүүжүүлэх ажиллагаа нь бүтээлч шинжтэй энэ тухай Ш.А.Амонашвили "ур чадварын тухай" эргэцүүлэл өгүүлэлтэй "... зөвхөн шавь нартай төдийгүй би өөрийгөө ч урагш нь ахиулах ёстой аль 4н жилийн өмнө хэрэглэж байсан тэр л арга барилдаа жил бүр эргэлдээд байвал урагшлах хөдөлгөөн маань ямар болох вэ? Хэрвээ миний арга барил хуучнаараа давтагдаад байвал тааламжгүй байдал гарч, хичээл маань надад ч уйтгартай сонирхолгүй болж, улмаар миний сэтгэл санаа хүүхдэд шууд нөлөөлнө.... Хэрэв надад өөрт маань сонирхолгүй бол зорилгодоо би яаж хүрэх вэ? хэмээн бичсэн байдаг.
Сурган хүмүүжүүлэх ур чадвар эв дүй
Сурган хүмүүжүүлэх эв дүй бол багшийн хүүхдэд үзүүлэх сурган хүмүүжүүлэх нөлөөллийн хэмжээг " тунг" тухайн нөхцлөө харгалзан тохируулан оновчтой хэрэглэх өвөрмөц чадамж юм. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллгаа амжилттай болох үндсэн нөхцөл бол багш сурган хүмүүжүүлэх ур чадварын үндсийг оюутан байх үеээс болон багшийн ажил хийх явцдаа хэр эзэмшсэнээс шалтгаална. Ур чадварыг урлаг нөгөө талаас бүтээлч чадвар гэж үзсэн байдаг. Чадвар болон ур чадвар хоёр юугаараа ялгаатай вэ? гэдгийг тодруулах нэн чухал болж байна. Чадвар нь хүний аливаа үйлдлийг ухамсартай гүйцэтгэхэд бэлтгэгдсэн байдаг. Харин ур чадвар бол тухай хүний аливаа үйлийг өөрийн гэсэн арга барилаар гүйцэтгэх түвшинд бэтгэгдсэн байдлын түвшин юм.
Эх сурвалж: Багш боловсролын үндэс
Багш хүний эзэмших ёстой шинж чанар
Удирдагчид хэнээс жишээ авахаа биш, 
жишээ болж байгаа хүмүүсийн хэн нь удирдагч болохыг мэддэг
Багшийн мэргэжилийн сэтгэл хөдөлгөм жавхаа нь юунаас түрүүнд байх ёстой. Энэ мэргэжил нь үнэхээр бидний хүсэж мөрөөддөг мэргэжил мөнүү? эсвэл өөр хийх ажилгүй учраас энэ мэргэжлийг сонговуу? 
Бид үнэхээр багш болохыг хүсвэл энэ хүсэл мөрөөдөлдөө төвлөрөх хэрэгтэй хэдий чинээ хүснэ төдий чинээ амжилтанд хүрнэ. 
Ямарч дур сонирхолгүй хичээл зааж байгаа багш юу ч хийж чадахгүй. Яагаад гэвэл хүн хүсээгүй мэргэжилдээ амжилт гаргаж чадахгүй. 
Багшийн мэргэжил нь дур сонирхолтой байж тодорхой зорилготой, өмнөө зорилт тавин ажиллах ёстой мэргэжил юм. Ийм болохоор сэтгэлийн хөдлөл шаардана, өөрийгөө зориулах сэтгэл шаардана, хичээл зүтгэл шаардана. Сэтгэлийн хөдлөл, дур сонирхолоо алдсан багш ангиа хэзээч удирдаж чадахгүй. 
Өнөөгийн багш нар заах хичээлийн сэдвээ сайн мэдхийн зэрэгцээ харилцааны чадвар маш сайн байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ биеээ даасан ухамсартай төлөв зантай, нийгэм соёл, шинж чанарын хувьд сайн байх хэрэгтэй.
Сайн багш, чанартай боловсрол сургалт, чанартай сургуулийг бий болгохын тулд эхлээд "Том чулуунууд"-аа байрлуулах хэрэгтэй . Энэ том чулуунуудыг сайн сонгож, цаг үеийг нь олж, ач холбогдолыг нь ойлгож байрлуулах нь тухайн багшийн дур сонирхол, зорилгоос хамаарах асуудал юм.
"Багш хүмүүс хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана
дуусахыг хэн ч мэдэхгүй" 
Хэнри Вард
Ямарч хичээл байсан, тэр хичээлийн багш хүн уран илтгэгч байх хэрэгтэй. Багш сурагчиддаа ойлгодог байх хэргэлтэй. Багш хүний сурагчиддаа ойлгох чадвар нь түүний гадаад болон дотоод ертөнцөөс хамаарна. Сурагчдын авьяас, оюуны чадварын төвшинг ажиглаж, сурагч бүрд өөр өөр арга замаар ойртож чадах чадвар юм.
Багш хүний ажлын сахилга бат маш сайн байх хэрэгтэй. Тэвчээртэй байж өөрийгөө удирдах чадвартай, уур хилэнгээр бүхнийг шийддэггүй байх нь чухал юм. Хэрэв сурагч танд гэнэт уурлавал Би сая юу хийчих вэ? гэж боддог байх хэрэгтэй 

Өөрийгөө удирдан жолоодох чадвар нь оюун ухаанаас эхэлдэг. 

Эх сурвалж: Анги удирдах урлаг